Эрхэм зорилго, гишүүдийн хөгжил
Эрхэм зорилго, гишүүдийн хөгжил

Бидний эрхэм зорилго юу вэ?

“Алхалт үнэ цэнийг бүтээдэг” энэ бол бидний эрхэм зорилго. Учир нь алхалт зөвхөн бидэнд эрүүл мэндийг өгдөг биш, найз нөхөрлөл, шинэ зорилго, сэтгэлийн тэнхээ, багаар ажиллах чадвар, хэцүү бэрхийг даван гарах ур чадвар зэрэг өргөн боломжийг олгодог. Та ямар үнэ цэнийг бүтээхийг хүсч байна вэ?

Гишүүддээ олгох боломжууд юу вэ?

  • Явган алхагчийн хувь хүний хөгжил: Явган алхалтын олон төрөлт идэвхтэй хэлбэрүүдээр дамжуулан амьдралын хэв маягаа илүү сонирхолтой болгож, эерэг зуршлыг бий болгох замаар эрүүл мэндээ хамгаалах боломжтой.
  • Нийгмийн хөгжил: Явган алхалтаар олон нийтийг эерэг өөрчлөлтөд уриалах, байгаль орчноо танин мэдэх, хамгаалах, тодорхой үзэл санаа, агуулгыг өөрсдийн явган алхалтаар дамжуулан илэрхийлэх, хүмүүс хоорондын харилцааг ойртуулж илүү эерэг нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулах боломжтой.
  • Дэлхий ертөнцийг танин мэдэх, олон улсын хамтын ажиллагаа: Олон улсын явган алхалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гадаад улсын иргэдтэй хамтын ажиллагааг өрнүүлж, найз нөхөд болж, улс орны соёл, түүх, зан заншил, байгаль дэлхийтэй танилцах, танин мэдэх боломжтой.
  • Нөхөрлөлийн хүрээгээ тэлэх: Гишүүд хоорондын олон талын хамтын ажиллагаа, нөхөрлөл, түншлэлийг идэвхтэй дэмжиж, нөхөрлөлд тулгуурласан нөлөө бүхий сүлжээнд нэгдэх боломжтой.